Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Чацарганы тос гаргаж авах арга
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Чацарганы тос гаргаж авах арга
Зохиогчийн гэрчилгээ №446,1988, / Г. Баасанхүү, Б.Сүрэнхор, Ч. Туул, Г.Чимэд-Очир /
Шинэ бүтээлийн томъёолол. “ Чацарганы шахдасаас ялгасан хуурай хальсыг ургамлын тосоор экстракц давтан хийх замаар чацарганы тос гаргаж авах аргын я л г а а  нь   тосны биоидэвхит бодис каротины агуулгыг нэмэгдүүлэх, экстракцлах процессыг хурдасгах, диффузорын тоог цөөлөх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор шахдасны үрнээс нь ялгасан хуурай хальсыг эхлэж нунтаглан 2-4 мм далайц, 900-1200 уд/ мин давтамж бүхий доргиох хөдөлгөөнд оруулж 40о-45оС-ийн температуртай ургамлын тосоор экстракцлан цикл бүрийн дараа диффузорыг тосноос бүрэн чөлөөлж байхаар процессыг программын удирдлагатай болгосонд оршино”.  Энэхүү аргыг 1988 онд Шарын голын жимс ногооны консервын заводод зохиогчдын хийж тавьсан чацаргана боловсруулах төхөөрөмжөөр бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд тос ялгах ажиллагааг доргиох хөдөлгөөнөөр идэвхжүүлснээр диффузорын тоог 2 дахин цөөлж, циклийн үргэлжиллэх хугацааг 2 дахин богиносгож, боловсруулах температурыг 20оС-ээр бууруулснаар тосонд байгаа биологийн идэвхит бодис чанараа алдахгүй болсон юм. Энэхүү аргын үед чацарганы тосоор бүрэн баяжсан  ба баяжаагүй, эсхүл бага баяжсан ургалын тосууд хоорондоо холилдохгүй болсноос нэгэнт баяжсан тосны баяжилтын зэрэг буурах дутагдал арилж эцсийн диффузороос 180-200 мг % каротиноид агуулсан тосыг гаргаж авав.
 
        Өөрийн вэб хуудас.  www.ch.avdai.pms.mn

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats